EN

Шүдлэн

нэр үг

гурван жил хүрсэн мал

Энэ үеийн үхрийн мах зөөлөн хэрнээ амт нь бүрэн гүйцсэн байдаг. Нэрээ ч бид эндээс авсан.

Үхрийн насны нэр

  1. тугал 1 жил
  2. бяруу 2 жил
  3. шүдлэн 3 жил
  4. хязаалан 4 жил
  5. соёолон 5 жил
Бэлчээр дээрх үхрийн сүрэг, дээрээс харсан байдал

Бидний зорилго

Монгол үхрийн махны амтыг дэлхийд таниулах.

Бидний түүх

  1. 2021

    Баянзүрх дүүрэгт 8 га газарт фермээ байгуулж, 100 үхрээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  2. 2022

    Ангилан савласан хайрцагтай махыг Монголд анхлан зах зээлд гаргаж, ресторанд стейк нийлүүлж эхэлсэн.

  3. 2024

    Ферм дээрээ махны иж бүрэн үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан.

  4. 2025

    Хэрэглэгчдийн хэрэгцээг судлан S, M багцуудыг худалдаанд гаргасан.

Баталгаа

  • Халал

    Өөрийн үйлдвэртээ халал аргаар төхөөрдөг.

  • MNS 2456:2009

    Үхрийг Монгол улсын стандартын дагуу сонгодог.

  • Лабораторийн шинжилгээ

    Лот бүрийг антибиотикийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээнд хамруулдаг.

  • −18°C, 6 сар

    −18°C-т түргэн хөлдөөсөн мах худалдааны зориулалттай хөлдөөгчид 6 сар хүртэл хадгалагдана.

Бид хэрхэн бэлтгэдэг вэ

  1. 01 / 06 3жил

    Бэлчээр

    Манай мал Монголын байгалийн бэлчээрт чөлөөтэй бэлчиж, гурван жил өсдөг.

  2. 02 / 06 90хоног

    Эрүүлжүүлэлт

    Төхөөрөхөөс өмнө малыг 90 хоног тусгаарлаж эрүүлжүүлдэг.

  3. 03 / 06 2024оноос

    Өөрийн үйлдвэр

    Ферм дээрх өөрийн махны үйлдвэрт төхөөрч, бэлтгэдэг.

  4. 04 / 06 48цаг

    Загсаалга

    Төхөөрсний дараа гулуузыг 48 цаг загсааж, махыг тогтворжуулдаг.

  5. 05 / 06 10хоног

    Амраалт

    Ribeye, T-bone стейкийг вакуумд савлаж, 10 хоног wet age хийдэг.

  6. 06 / 06 500гр

    Савлагаа

    Багцын махыг 500 граммаар ангилж, вакуумд савладаг.